Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС), 1942Эмнэлгийн менежмент — Hospital ManagementНийгмийн эрүүл мэндийн сургууль 70 жил, 1956–2026Japan International Cooperation Agency (JICA)
АШУҮИС-ийн 85, НЭМС-ийн 70 жилийн ойд зориулав

“ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ”Олон улсын V хурал

Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо, үйлчилгээний чанар, санхүүжилт, дэвшилтэт технологи, эрдэм шинжилгээний асуудлыг салбарын хэмжээнд нэгдсэн байдлаар хэлэлцэх өдөрлөг.

Хурал эхлэхэд
0Өдөр
0Цаг
0Минут
0Секунд
Хэзээ2026.10.23Баасан гараг, 00:00
ХаанаГаллериа УлаанбаатарУлаанбаатар, Монгол Улс
ХураамжҮнэгүй / Кредит
Хураангуй хүлээн авахdhp@mnums.edu.mnАнгли хэл дээр, 250–500 үг
Хурлын тухай

Эрүүл мэндийн менежментийн ирээдүйг хамтдаа тодорхойлно

Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцооны хөгжлийг дэмжих, эмнэлгийн менежментийн олон улсын шилдэг туршлагаас суралцах, эрүүл мэндийн удирдлага, санхүүжилт, мэдээллийн технологи, хүний нөөцийн хөгжил зэрэг асуудлыг хэлэлцэх зорилгоор АШУҮИС-ийн 85 жил, НЭМС-ийн 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Эмнэлгийн менежмент” олон улсын V хурлыг зохион байгуулж байна.

Хуралд эмнэлгийн удирдлагууд, эрүүл мэндийн бодлого боловсруулагчид, их сургуулийн багш судлаачид, оюутнууд, олон улсын зочин илтгэгчид оролцоно.

Дэлгэрэнгүй унших

Хурлын хэлбэр

Үндсэн чиглэл
6
Илтгэгч
3+
Хөтөлбөрийн хуваарь
48 хуралдаан
Илтгэлийн хэл
Монгол / Англи
Үндсэн чиглэл

Хурлаар хэлэлцэх сэдвүүд

Илтгэлээ доорх зургаан чиглэлийн аль нэгэнд хамааруулан ирүүлнэ үү.

01

Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх бодлого

02

Эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт

03

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, менежмент

04

Эмнэлгийн санхүүжилт

05

Эрүүл мэндийн дэвшилтэт технологид гарч буй ахиц, бэрхшээл

06

Эмнэлэгт суурилсан сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн дэвшил

Хамрах хүрээ

Хэн оролцох вэ?

Төрийн байгууллагууд, лавлагаа шатлалын болон орон нутгийн эмнэлгүүд, АШУҮИС-ийн эмнэлгүүд оролцоно.

Яам, төрийн байгууллага

  • ЭМЯ
  • БШУЯ
  • НХХЯ
  • СЯ

Эмнэлгийн байгууллагууд

  • Монгол Улсын лавлагаа шатлалын эмнэлэг
  • Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг
  • Нэгдсэн эмнэлэг
  • Амаржих газар
  • Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
  • Аймгийн нэгдсэн эмнэлэг

АШУҮИС-ийн эмнэлгүүд

  • АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг
  • АШУҮИС-ийн Төв эмнэлэг
  • АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны төв эмнэлэг
  • АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв эмнэлэг
  • АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношилгооны төв
Илтгэгчид

Урилгаар оролцох илтгэгчид

Анагаах ухааны Доктор, Профессор Нишиока Ясухико

Токүшимагийн их сургуулийн анагаах ухаан, нүүр ам судлал, эм зүйн, ахисан түвшний сургууль, cудалгааны хүрээлэнгийн захирал, Японы Амьсгалын эрхтэн тогтолцоо судлалын салбар зөвлөлийн тэргүүн

Tokushima University Graduate School of Biomedical Sciences · Япон

Японы их сургуулийн эмнэлгийн Икёокү тогтолцооны ерөнхий ойлголт ба удирдлага, зохион байгуулалт

Анагаах ухааны Доктор, Профессор Ирахара Минорү

Токүшима их Сургуулийн хүндэт профессор АШУҮИС-н хүндэт профессор

Tokushima University Graduate School of Biomedical Sciences · Япон

Эмнэлгийн менежмент

Анагаах ухааны Доктор, Профессор Харада Масафүми

Токушимагийн Их Сургуулийн Эмнэлгийн дэд захирал, Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч, Токушимагийн Их Сургуулийн Магистр, докторын сургуулийн Дүрс оношилгоо, цөмийн анагаах ухааны тэнхимийн профессор, АШУҮИС-ийн хүндэт профессор

Tokushima University Hospital · Япон

Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үеийн хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийн тогтолцоо ба менежмент

Зохион байгуулагч

Хэн зохион байгуулж байна вэ?

АШУҮИС-ийн Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар

Ерөнхий зохион байгуулагч

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль

Эрүүл мэндийн бодлогын тэнхим

АШУҮИС-ийн эмнэлгүүд

Монгол-Япон эмнэлэг, Төв эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Нүүр ам судлалын төв эмнэлэг

Суудлаа урьдчилан баталгаажуулаарай

Үнэгүй болон кредиттэй бүртгэлийн багцаас сонгоно. Танхимын суудлын тоо хязгаартай.