Хурлын удирдамж

АШУҮИС-ийн 85, НЭМС-ийн 70 жилийн ойн олон улсын V хурлын удирдамж

Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага, хүлээн авах хаяг болон хурлын үндсэн мэдээлэл.

ХугацааАШУҮИС-д 2026.10.23
ХаанаGalleria Ulaanbaatar
Хураангуй хүлээн авах хаягdhp@mnums.edu.mn

Хурлын зорилго

Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцооны хөгжлийг дэмжих, эмнэлгийн менежментийн олон улсын шилдэг туршлагаас суралцах, эрүүл мэндийн удирдлага, санхүүжилт, мэдээллийн технологи, хүний нөөцийн хөгжил зэрэг асуудлыг хэлэлцэх зорилгоор АШУҮИС-ийн 85 жил, НЭМС-ийн 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Эмнэлгийн менежмент” олон улсын V хурлыг зохион байгуулж байна.

Хураангуйн бүтэц

  1. 1Үндэслэл, зорилго
  2. 2Материал ба арга зүй
  3. 3Үр дүн
  4. 4Дүгнэлт
  5. 5Түлхүүр үг (5 хүртэл)

Хуудасны формат

Хэмжээ
A4
Захын зай
Тал бүрээс 2 см
Мөр хоорондын зай
Нэг (single)
Фонт
Times New Roman

Хураангуй нь англи хэл дээр бичигдэх бөгөөд 250–500 үг байна.

Хураангуйд тавигдах шаардлага

  1. 1Хураангуй нь англи хэл дээр бичигдсэн байх бөгөөд 500 үгээс илүүгүй, 250 үгээс цөөнгүй байна.
  2. 2Хураангуйн гарчгийг жижиг үсгээр (lower case), 12 pt үсгийн хэмжээтэй, тодруулж (bold) бичнэ.
  3. 3Зохиогчийн нэр, ажлын харьяаллыг жижиг үсгээр (lower case), 10 pt үсгийн хэмжээтэй бичнэ.
  4. 4Зохиогчийн ажлын харьяалал бүрийг нэрийн баруун дээд хэсэгт жижиг үсгээр дугаарлана (жишээ нь: George E.¹).
  5. 5Байгууллага, хот, улсыг товчлолгүйгээр, нэр бүрийн урд дугаарлаж, шинэ мөрөөс бичнэ (жишээ нь: ¹Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Улаанбаатар, Монгол).
  6. 6Зохиогчийн и-мэйл хаяг, холбогдох утасны дугаарыг жижиг үсгээр (lower case), 10 pt үсгийн хэмжээтэй бичнэ.
  7. 7Үндсэн бичвэрийг Times New Roman фонтоор, 11 pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай ижил (single spacing), мөрийг тэгшилж (justified) бичнэ.
  8. 8Хураангуйд хүснэгт, зураг оруулахгүй байхыг анхаарна уу.

Хураангуйгаа dhp@mnums.edu.mn хаяг руу илгээнэ үү. Хүлээн авах эцсийн хугацааг зохион байгуулах хороо нэмэлтээр зарлана.

Бүртгэл ба төлбөр

  1. 1Бүртгэлийн маягтыг бөглөж илгээнэ.
  2. 2Бүртгэлийн хураамж ₮ 150,000-ийг QPay-ээр төлнө.
  3. 3Төлбөр баталгаажмагц бүртгэл автоматаар баталгаажна.
  4. 4Хурлын өдөр бүртгэлийн дугаараа үзүүлж ирцээ бүртгүүлнэ.