Хурлын тухай

“ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ” ОЛОН УЛСЫН V ХУРАЛ

АШУҮИС-ийн 85 жил, НЭМС-ийн 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал.

Огноо2026.10.23
БайршилGalleria Ulaanbaatar
Бүртгэлийн хураамж₮ 150,000

Хурлын танилцуулга

Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцооны хөгжлийг дэмжих, эмнэлгийн менежментийн олон улсын шилдэг туршлагаас суралцах, эрүүл мэндийн удирдлага, санхүүжилт, мэдээллийн технологи, хүний нөөцийн хөгжил зэрэг асуудлыг хэлэлцэх зорилгоор АШУҮИС-ийн 85 жил, НЭМС-ийн 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Эмнэлгийн менежмент” олон улсын V хурлыг зохион байгуулж байна.

Хуралд эмнэлгийн удирдлагууд, эрүүл мэндийн бодлого боловсруулагчид, их сургуулийн багш судлаачид, оюутнууд, олон улсын зочин илтгэгчид оролцоно.

Хурал Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Галлериа Улаанбаатар хаягт зохион байгуулагдана.

Үндсэн чиглэл

  • Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх бодлого
  • Эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, менежмент
  • Эмнэлгийн санхүүжилт
  • Эрүүл мэндийн дэвшилтэт технологид гарч буй ахиц, бэрхшээл
  • Эмнэлэгт суурилсан сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн дэвшил

Хэн оролцох вэ?

  • ЭМЯ (яам, төрийн байгууллага)
  • БШУЯ (яам, төрийн байгууллага)
  • НХХЯ (яам, төрийн байгууллага)
  • СЯ (яам, төрийн байгууллага)
  • Монгол Улсын лавлагаа шатлалын эмнэлэг
  • Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг
  • Нэгдсэн эмнэлэг
  • Амаржих газар
  • Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
  • Аймгийн нэгдсэн эмнэлэг

Зохион байгуулагч

АШУҮИС-ийн Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар

Ерөнхий зохион байгуулагч

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль

Эрүүл мэндийн бодлогын тэнхим

АШУҮИС-ийн эмнэлгүүд

Монгол-Япон эмнэлэг, Төв эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Нүүр ам судлалын төв эмнэлэг

Хуралд оролцохыг хүсэж байна уу?

Суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлж, төлбөрөө онлайнаар төлнө үү.

Бүртгүүлэх